Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
- 2 цаг 51 мин
- Нийгэм
- 0

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгууль төлүүлэх нэрээр сошиал орчинд залилан хийх оролдлого гарч байгаа тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иймд:
-
Торгууль төлөх мэдээлэл, холбоосыг сайтар нягтлах
-
Үл таних болон сэжигтэй холбоосоор нэвтрэхгүй байх
-
Банкны данс, картын мэдээлэл, нууц үгээ бусдад өгөхгүй байх
-
Эргэлзээтэй тохиолдолд холбогдох байгууллагаас мэдээллийг тодруулсны дараа торгууль төлөхийг зөвлөж байна.
Иргэн та мэдээллийн үнэн зөвийг нягталж, залилангийн хохирогч болохоос сэргийлнэ үү.

Сэтгэгдэл (0)