"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ

Өнөөдөр буюу 09 дүгээр сарын 21-ний 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ.

Эдгээр осол саад нь тухайн чиглэлийн хөдөлгөөний хурдыг удаашруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг бууруулан, зохиомол түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та жолооны ард суусан л бол анхаарлаа 100 хувь төвлөрүүлж, хүний амь нас эд хөрөнгийг нэн тэргүүнд хамгаалан, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)