Зорилтот өрхийн 35 иргэнийг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулахаар сонгон шалгаруулав
- 12 цаг 54 мин
- Сурталчилгаа
- 0

“Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааны түвшинг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд зорилтот өрхийн 35 иргэнийг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулахаар сонгон шалгаруулав.
Зорилтот өрхийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зориулалт бүхий түүхий эд материал тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг АЙ ЭЙ ПИ ИНСАЙП ХХК тай хамтран зохион байгуулахаар гэрээ байгуулсан бөгөөд эхний байдлаар сонгон шалгарсан 35 иргэнд төсөл хэрхэн бичих, өрхийн санхүү хөтлөх анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулав.
Мөн бүлгийн төсөлд хамрагдах 34 хорооны 35 иргэнд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газартай хамтран Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээ, нийгмийн даатгалын хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч ажиллалаа.



Сэтгэгдэл (0)