Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна
- 7 цаг 28 мин
- Улаанбаатар
- 0

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК нь 2026 оны техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 35/10 кВ-ын Гачуурт дэд станцын 10 кВ-ын “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээт болгон өөрчилж, ачааллыг хөнгөлөх томоохон ажлыг 2026 оны 09 дүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд хийж гүйцэтгэнэ.
Тиймээс нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт, Хуандайн ам орчмын хэрэглэгчид 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11-18 цаг, 24, 25-ны өдрүүдийн 09-19 цагийн хооронд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулж, тоног төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг хангана уу.

Сэтгэгдэл (0)