“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэглэгчдэд үндэсний үйлдвэрлэлийн чанартай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхийг уриалах зорилгоор “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

796526578_1231879229138145_856470722528912758_n

Өдөрлөгөөр үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн хувцас, гутал, нэхмэл, сүлжмэл, арьс ширэн болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд танилцуулав. Мөн дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давуу тал, чанар, загварын шийдлийг таниулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

806887806_1017954677922851_460095766348015241_n

Мөн үндэсний үйлдвэрлэгч “Нэгүн” брэнд, “Хаган” брэнд, “Хадаан Гармент”, “Найн Спорт”, “Мөнх Уран Урлан”, “Абизи” брэндийн хүүхдийн хувцасны загварыг 130 сургуулийн 2 дугаар ангийн сурагчид өмсөн, загварын үзүүлбэр толилуулсан. Хүүхдийн загварын үзүүлбэрээр дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, загвар дизайны шийдлийг хүүхэд, эцэг эх, олон нийтэд сурталчлан таниулж, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх соёлыг төлөвшүүлэхийг зорьсон юм.

796585368_4553521374967060_4289516576146488647_n

Одоогийн байдлаар хөнгөн үйлдвэрийн салбарт 353 үйлдвэр, 1,769 цех үйл ажиллагаа явуулж, нийт 45,800 хүнийг ажлын байраар хангаж байна. Салбарын нийт үйлдвэрлэл 2.1 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнээс хамгийн олон ажиллах хүчийг оёдлын салбар (15,500 хүн), дараа нь ноос, ноолуурын салбар (10,055 хүн) эзэлж байна.

797648637_1628152575632109_6759232928982156517_n

2025 онд салбарын нийт үйлдвэрлэл 1,689.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 8 хувиар өссөн. Тавилгаас бусад мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл 50.9 хувиар өсч хамгийн өндөр өсөлт үзүүлсэн бол хэвлэх, дуу бичлэгийг хувилах үйлдвэрлэл 10.1 хувиар буурсан байна.

819136976_1604420651346487_572578878795063337_n

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд самнасан ноолуурын экспорт огцом өссөн. 2024 онд 707.3 тонн, 69.2 сая ам.доллар байсан бол 2025 онд 4,001.9 тонн, 330.5 сая ам.доллар болж, тоо хэмжээгээрээ 5.6 дахин, үнийн дүнгээрээ 4.7 дахин өссөн байна.

818584187_1652408366494340_2632198793197872224_n

Түүнчлэн хөдөлгөөний хүрээнд 2025 онд нийт 509.0 тэрбум төгрөгийн зээл олгогдож, 2026 онд одоогийн байдлаар 324.9 тэрбум төгрөг олгогдоод байна. Үүний үр дүнд ноолуур ээрэх хүчин чадал 2,978 тонн, сүлжих хүчин чадал 5,293 мянган ширхэгт, арьс ширний гүн боловсруулах хүчин чадал 5.7 сая ширхэгт тус тус хүрчээ.

819728010_1563325988429258_2696764333852158602_n

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ нь үндэсний үйлдвэрлэгчдийг хэрэглэгчтэй нь холбох, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, загвар дизайныг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэглэгчийн сонголтыг үндэсний үйлдвэрлэлд чиглүүлэх олон төрлийн арга хэмжээгээр энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)