Энэ сарын 28-30-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

2026 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 05-ныг хүртэлх

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Иргэд, тээвэрчид, хадланчид, тариаланчдын анхааралд:

28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, 28-30-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

Хур тунадас: 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар сарын 01-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав нутгаар, 02-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи: 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29 болон 10 дугаар сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.   

Агаарын температур: 25-27-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна.

28-30-нд нийт нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд баруун өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -2....+3 градус, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.

 

                  Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 26-нд бага зэргийн бороо, 28, 29-нд ялимгүй хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 29-нд секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 25-27-нд шөнөдөө +1...+6 градус дулаан, Яармаг, Сонгиноны орчмоор -2...+3 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, 28-30-нд эрс хүйтэрч шөнөдөө -3...-8 градус, Яармаг Сонгины орчмоор -6...-11 градус, өдөртөө +1...+6 градус дулаан байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)