"Ажилд орох өдөр" аян үргэлжилж байна
- 5 цаг 35 мин
- Сурталчилгаа
- 0
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ажил хайгч иргэдийг ажлын байртай холбон зуучлах, ажил олгогчдын ажиллах хүчний хэрэгцээг хангах, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Ажилд орох өдөр” аяныг зохион байгуулж байна.
Энэхүү аяныг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, "Зөв чиг Оюу үйлс" Хөдөлмөрийн бирж хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээг дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр нээн үг хэлсэн бөгөөд аяны үйл ажиллагаанд 8 хорооны хөдөлмөрийн насны залуучууд, Политехник коллежийн төгсөх ангийн оюутнууд оролцлоо.
Ажил хайгч иргэд та бүхнийг хүрэлцэн ирж, өөрт тохирох ажлын байртай танилцан, ажил олгогчтой шууд холбогдохыг урьж байна.

Сэтгэгдэл (0)