Энхтайвны гүүрний дэргэд 23 давхар барилга сүндэрлэнэ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайвны гүүрний зүүн талд гүүртэйгээ тун ойрхон зайд 23 давхар худалдаа, үйлчилгээний цогцолбор баригдахаар болжээ.

Энэхүү барилга баригдах байршил нь "Мөнх ширээт ресорт" ХХК болон "Ньюфунт" ХХК-ийн эзэмшлийн газрууд бөгөөд газар ашиглалтын зориулалт нь худалдаа, нийтийн үйлчилгээний төв хэлбэрээр бүртгэгдсэн байна. Нийслэлийн Хот төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 41-р хурлаар тус хоёр компанийн барилга барих хүсэлтийг дэмжин зөвшөөрсөн бөгөөд улмаар 2026 онд барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө авчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)