Салхины нөлөөгөөр гал түймэр гарах, богино хугацаанд тархах эрсдэлтэй
- 5 цаг 29 мин
- Байгаль орчин
- 0

Өнөөдөр буюу (2026.10.06) өдөр дараах аймгууд хуурайшилттай байна.
Үүнд: Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнодын ихэнх сумд, Увс, Завханы өмнөд сумд, Сүхбаатарын хойд сумд болон Сэлэнгийн зарим сум дунд зэргийн хуурайшилттай Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна.
Намрын цагт өвслөг ургамал хатаж, газрын гадарга болон ургамлын бүрхэвчийн чийг багасахын зэрэгцээ салхины нөлөөгөөр гал түймэр гарах, богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг.
Тиймээс иргэд та бүхэн ой, хээрийн бүсэд зорчихдоо асаасан гал, шүдэнз, тамхины ишийг бүрэн унтраах, айл өрхүүд халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.


Сэтгэгдэл (0)