“Grand Finals” тэмцээнийн аварга баг 30 мянган ам.доллар хүртэнэ

“Tiger Street Football 2013” Олон улсын гудамжны хөлбөмбөгийн тэмцээн Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. Энэхүү тэмцээнд хөлбөмбөг сонирхогч залуус оролцож, олон улсын хөлбөмбөгчидтэй мөнгөн шагналын төлөө өрсөлдөх боломжтой аж.

Хэрвээ оролцохыг хүссэн хүн  www.tigerstreetfootball.com хаягаар багаа бүртгүүлж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна.  Тэмцээний бүртгэл наймдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжлэх аж. Хамгийн түрүүлж бүртгүүлсэн 64 багийг тэмцээнд оролцуулах ажээ.

Эхний өдрийн үндэсний тэмцээний ялагч баг 3000 ам.доллар,  Grand Finals-д орох эрх,  хоёр дахь өдрийн олон улсын тэмцээний ялагч баг  5000 ам.доллар авах юм байна.

Харин Вьетнамд болох “Grand Finals” тэмцээнийн аварга баг 30 мянган ам.долларын шагнал авах ажээ.  Урьдчилсан шатны тоглолт  наймдугаар  сарын 24, 25-ны өдөр,  шигшээ тэмцээн  есдүгээр  сарын 7, 8-нд УДЭТ-ын талбайд болох юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)