О.Даваагомбо дэлхийн аваргад өрсөлдөнө

Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Уг тэмцээнд найман багийн 80 гаруй тамирчин оролцож, “Самбуу сан" группийн тамирчин О.Даваагомбо рекордын шинэчлэл тогтоожээ. Өөрөөр хэлбэл 15 настай 53 дугаар сургуулийн сурагч 2011 оноос хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Улмаар 2012 оны Азийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм. Энэ удаагийн улсын аваргад 52 кг-ын жинд өрсөлдөж 83 кг түлхэж рекорд эвджээ. Мөн энэ оны наймдугаар сарын 15-нд болох дэлхийн хүүхдийн өргөлтийн их наадамд Монгол Улсаа төлөөлж оролцохоор Ганболд багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж. Тус тэмцээний үеэр өнгөрсөн жилүүдийн улсын аврага, спортын мастер цолны болзол хангасан тамирчдаа шагнаж, урамшуулсан юм. Тухайлбал “Хүч спорт хорооны тамирчин Б.Энхтамир спортын дэд мастер, “Самбуу сан” группын тамирчин Б.Дэнсмаа нарт спортын мастер цол тус тус олгожээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)