С.Алтайсайхан: Кимоног хоёуланг нь авахыг хүсч байлаа

-Анхнаасаа л Цагаанбаатар аваргын кимоног авахыг хүсч байсан уу?
-Энэ дуудлага худалдаанд С.Буяннэмэх сангийнхаа өмнөөс оролцсон.  Дуудлага худалдаа эхэлсэн өдрөөс хойш идэвхтэй оролцож ирсэн. Анхандаа нэг сая гэхэд нь хоёр сая төгрөгөөр дуудсан. Анхнаасаа хоёр аваргынхаа кимоног хоёуланг нь  авахыг хүсч байсан. Би авч чадахгүй ч гэсэн эдгээр хувцсыг илүү үнэд хүргэж Танан охинд туслахыг хүссэн. Түвшинбаяр аваргын кимоног авахын тулд дөрвөн сая төгрөг хүртэл дуудаж үзсэн. Гэхдээ өрсөлдөгч олон болсон учир уг дуудлага худалдаанд оролцоогүй.
-Ирээдүйд энэхүү кимоно өнөөдрийнхөөс илүү үнэд хүрэх байх, тэр цагт дуудлага худалдаагаар худалдах бодол бий юу?
-Би бол ашиг харж энэ дуудлага худалдаанд оролцоогүй. Зөвхөн Монголынхоо нэгэн бяцхан охиныг өвчнөөс салахад нь туслах зорилготой оролцсон. Мэдээж Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан аваргуудынхаа өмсгөлийг гэртээ зална гэдэг бол ховор аз завшаан.
Б.Танан охин Монголд эмчлүүлэх боломжгүй, өдгөө Өмнөд Солонгост хэвтэн эмчлүүлж байгаа юм. Гэвч эцэг эх нь эмчилгээний өндөр зардлыг хүчрэхгүй байгаа тул элэг нэгт монголчуудаасаа тусламж хүссэн нь ийнхүү биеллээ оллоо. Б.Танан охины эмчилгээний нийт зардал нь энэ оны тавдугаар сард мэдээлснээр 195 сая төгрөг (150 сая вон) болж байгаа аж. Та бүхэн ч гэсэн бяцхан охинд туслахыг хүсвэл доорхи дансанд хандана уу.

ХААН банк Т.Банзрагч төгрөг 500 712 5824, ам.доллар 510 702 6647
Голомт банк Т.Банзрагч төгрөг 160 130 7861, ам.доллар 160 132 9264




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)