Монголын хамгийн өндөр оргилоос цанаар буужээ
- 2013-07-31
- Спорт
- 0

Монгол Улсынхаа бүх оргилоос цанаар буухаар төлөвлөж байсан
уулын спортын олон улсын хэмжээний мастер, цанын спортын мастер
Г.Бат-Оронго энэ сарын 21-нд Монгол улсын хамгийн өндөр уул Алтай
Таван Богдын Хүйтэний оргил /Далайн түвшнээс дээш 4374 метр/-оос
хоёр дахь удаагаа цанаар бууж шинэ амжилт тогтоожээ. Тэрбээр өмнө
нь 2008 онд Цамбагарав оргилоос /Далайн түвшнээс дээш 4021 м/,
2009 онд Хархираа оргилоос /Далайн түвшнээс дээш 4207 м/, 2010
онд Алтай Таван Богдын Хүйтний оргил 2011 онд Мөнххайрхан уулын
Сүхбаатар оргил /Далайн түвшнээс дээш 4325 м/ болон Барилгачин
оргилоос /Далайн төвшинөөс дээш 4322 м/ тус тус уулын цанаар бууж
байсан юм.
Өдгөө 60 нас гарсан энэ эрхэм Монгол улсын гавьяат тамирчин
Д.Өсөхбаярыг дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд 2006 онд
авирахад бэлтгэлийг хангаж, хамгийн том санхүүжилтыг олж өгч
байсан түүхтэй. Мөн Эверестэд анх гарсан эмэгтэй уулчин домогт
Жунко Табэй 1986 онд Увс аймгийн Дэглий Цагаан оргилд авирахад
тэр алдарт эмэгтэйд хөтөч хийж байсан түүхтэй ажээ.

Сэтгэгдэл (0)