Жүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх жүдочид тодорчээ
- 2013-08-06
- Спорт
- 0

2013 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-аас есдүгээр сарын 1-нд Бразилийн Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдана.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүрмэнд өөрчлөлт орж нэг жинд хоёр бус нийтдээ есөн жүдоч илгээхээр болсон. Монголын жүдо бөхийн холбооноос шилдгүүд ихтэй эрэгтэйчүүдийн хөнгөн жиндээ гол анхаарлаа хандуулж 60 кг, 66 кг, 73кг-д тус бүр хоёр жүдоч сойхоор шийдвэрлэжээ.
Харин +100кг-д Б.Сугаржаргалыг багийн дэлхийн аваргын бүрэлдэхүүнд барилдуулах юм байна. Дэлхийн аваргад оролцох баг тамирчдын МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга удирдаж, дасгалжуулагчыг бүрэлдэхүүнд шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нар багтжээ.
Эмэгтэй
48 кг-д ОУХМ М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг
52кг-д ОУХМ А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ
57 кг-д ОУХМ Д.Сумъяа
63 кг-д ОУХМ Ц.Цэрэнханд, Б.Мөнгөнчимэг
70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал
78 кг-д ОУХМ Т.Мөнхтуяа
Эрэгтэй
60 кг-д ОУХМ Д.Амартүвшин, Г.Болдбаатар
66кг-д ОУХМ С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг
73 кг-д Х.Цагаанбаатар, С.Ням-Очир
81 кг-д ОУХМ О.Ууганбаяр
90 кг-д ОУХМ Х.Цогтгэрэл
-100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн
+100 кг-д ОУХМ Б.Сугаржаргал

Сэтгэгдэл (3)
mgl judo (202.55.186.20)
dopin geej ym hergeleed tegeed tsol abjlaa geed shuugaad bsan dopin n duusan ymu
mgl (203.211.36.50)
bugded amjilt husie. eregtei 60,66,73 emegtei 48, 52,57 gol naidbarud shuu, 3-4 medali bol abna shuu
Amgaa (182.160.0.89)
Mongoliinhaa tamarchidad amjilt husiie bugdeerei medaal avaad ireerei