Дагвадорж аварга спортын шилдгүүдтэй өрсөлдөнө

“A-Capella” энтертайнмент, ССАЖЯ хамтран “Амжилтын эзэд” нэртэй танин мэдэхүй, соёл урлаг, спортын цэнгээнт нэвтрүүлэг хийхээр болсон байна.

Уг нэвтрүүлэгийн гол оролцогч нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж аж. Тэрээр сур харваа, усан сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай, софт теннис, дугуй, зээрэнцэг шидэлт, уртын харайлт болон волейбол, sport fishing гэсэн 12 спортын төрлөөр тухайн спортын шилдэгүүдтэй өрсөлдөх гэнэ. Долоо хоногт нэг удаа 45 минутаар 3-5 телевизийн сувгаар үзэгчдийн хүртээл болох тус нэвтрүүлгээр дамжуулан хүүхэд залуучуудыг зөв төлөвшин хүмүүжихэд тус нэмэр болж, монголын орчин үеийн урлаг, спортыг олон нийтэд таниулж чадна гэдэгтээ зохион байгуулагчид итгэлтэй байгаа гэнэ.

Их аваргын анхны өрсөлдөгч нь ойр зайн гүйлтийн тамирчин, ОУХМ Б.Ачитбилэг юм. Б.Ачитбилэгийн хувьд өнгөрөгч долдугаар сард ОХУ-ын Казань хотноо болсон “Универсиад” наадамд 200 м-т монгол улсын рекордыг шинэчлэн тогтоосон байна. Нэвтрүүлгийг жүжигчин Н.Ялалт хөтлөх бөгөөд ирэх есдүгээр сарын 20-оос үзэгчдэд хүрэх юм. Мөн спортын төрөл бүрт тохирсон урлагийн тоглолтууд тухай бүрт нь тоглогдох юм байна

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • mc (202.126.89.251)

    2013-08-06

    awarga chadnaa awargaa chi shvv

  • AR (182.160.0.101)

    2013-08-06

    AMJIL ABRAGA DEMJIN EE

  • Medeed. Bicheech (103.11.195.141)

    2013-08-06

    Zaa tv nuud ni tcaanaasaa. Eersdee l zohioj baigaa biz hezee nevtruulegt oroltcogch. Nar. Tv. Ee songoj baisiin. Medehgui mertlee meddeg yum shig. Dongosdog. Gar uud. Baih yum. Eersdee. Orchih

  • Zow songolt (202.170.82.50)

    2013-08-06

    Tv-ge zow songooroi tgd hudlaa mungu tugrug haraad bw huuhed zaluuchuud gsen bj teneg2 tv songood baiw da . zaluuchuudd zoriulsan seven channel royal etv geh med zaluus vzdeg ter tv5 tv9 tv8 MNB er oron ntr geed mungunii tv ruu ywchih wa

  • cghjk (180.235.171.202)

    2013-08-06

    3-5 gj ymr tv ym be