Луйс Суарес Ливерпүүлийг орхино


Уругвайн шигшээ багийн довтлогч Луйс Суарес “Ливерпүүл” клубын удирдлагуудад хандан амлалтаа биелүүлэхийг шаардлаа. Учир нь “Ливерпүүл” клуб Аваргуудын лигийн тэмцээнд оролцох эрх авч чадаагүй тохиолдолд Луйс Суаресыг Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнд оролцох өөр баг руу зарах амлалт өгчээ. “Ливерпүүл” нэгэнт Аваргуудын лигт оролцох боломжгүй болсон учраас би өөрийн хөлбөмбөгийн замналыг өөр том клубуудэд үргэлжлүүлэх эрхтэй гэж Суарес хэлсэн байна. “Би 26 настай. Би хөлбөмбөгийн замналын ид үедээ Аваргуудын лигийн тэмцээнд оролцох хэрэгтэй. Би өндөр цалин биш. Харин амжилт, ялалт хүсч байна” гэж Суарес тайлбарлажээ. Луйс Суарес “Ливерпүүл” клубын төлөө Премьер лигийн 77 тоглолтод оролцож, 38 гоол оруулжээ. Түүний хойноос Лондоны “Арсенал” клуб шургуу хөөцөлдөж байгаа бөгөөд саяхан 40 сая фунтын санал тавьсан боловч “Ливерпүүл” татгалзсан юм.

<object width="650" height="450"><param name="movie" value="//www.youtube-nocookie.com/v/BH7l9lqIuN4?hl=en_US&amp;version=3"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="//www.youtube-nocookie.com/v/BH7l9lqIuN4?hl=en_US&amp;version=3" type="application/x-shockwave-flash" width="650" height="450" allowscriptaccess="always" allowfullscreen="true"></embed></object>
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)