Чөлөөт бөхийнхөн “Poland Open” тэмцээнийг зорилоо

Вацлав Циолковскийн дурсгалд зориулсан “Poland Open” XXII дахь уламжлалт олон улсын тэмцээн нь Польш улсын Спала хотноо зохион байгуулагдана. Уг тэмцээнд оролцохоор эх орноо төлөөлж эрэгтэй 60 кг-ын жинд Э.Ням-Очир, 74 кг-д П.Өнөрбат, 120 кг-д Ж.Чулуунбат нар оролцох бол эмэгтэй баг тамирчдаас 48 кг-д Ц.Энхжаргал, 72 кг-д О.Бурмаа, Б.Одончимэг нар барилдана. Дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа нарын хамтаар Польш улс уруу явлаа. “Poland Open” XXII дахь тэмцээн энэ сарын 10-11-ний өдрүүдэд болох аж. Мөн энэ сард залуучуудын ДАШТ /эр, эм/ Болгар улсын София хот, өсвөр үеийнхний ДАШТ /эр, эм/ Серб улсын Сержанинь хотноо болно.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)