О.Энхбат Кудогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Гардан тулааны спортын шинэлэг спорт болох Кудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Колумб улсын Кали хотод өнгөрсөн сарын 25- наас энэ сарын 4-нийг хүртэл зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчин О.Энхбат хүч үзэн мөнгөн медаль хүртжээ. Улсаа төлөөлөн оролцсон тамирчин маань Кудогийн улсын аварга, 2008 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр мөнгөн медаль, 2010 онд ОХУ-д болсон Оросын цомын аварга шалгаруулах тэмцээнд тусгай байрт шалгарч байсан чадварлаг тамирчин юм. Тэрбээр энэхүү амжилтаараа ДАШТ-д оролцох эрх авчээ. О.Энхбат нийт дөрвөн тоглолт хийж Бразил, Мексик, Колумб улсын тамирчдыг ялж, аваргын алтан медалийн төлөөх тулалдаанд Япон улсын тамирчинд торгуулийн хуудсаар хожигдсоноор мөнгөн медалийн эзэн болсон байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)