Рунигийн төлөө Челси мөнгө хайрлахгүй
- 2013-08-09
- Спорт
- 0
Английн "Челси" гол өрсөлдөгчдийн нэг "Манчестер Юнайтед"-ын довтлогч Уэйн Руниг авахаар дахин үнийн санал тавихаар болсон гэнэ. 27 настай довтлогчийн төлөө Роман Абрамовичийн баг өмнө нь хоёр удаа санал тавьсан ч татгалзсан хариулт сонссон юм. Энэ удаад "Челси" үнээ нэмж, 30 сая паунд амлаж магадгүй гэнэ.Харин Уэйн Руни шинэ дасгалжуулагч Дэвил Мойестой ажиллахаас дургүйцэж, Робин Ван Персид байраа алдсандаа бухимдсаар буй тул "Челси"-д очиж, Жозе Моуриньог удирдлагад тоглохыг хүсч байж болзошгүй тухай Их Британийн хэвлэлүүд мэдээлжээ.

Сэтгэгдэл (0)