Реал - Челсиг 3:1 ээр буулган авлаа
- 2013-08-09
- Спорт
- 0
Гиннесийн олон улсын цомын тэмцээний аваргаар Испанийн Мадридын "Реал" тодорлоо. Тэд аваргын төлөө Английн "Челси"-г 3:1-ээр хожиход Криштиано Роналдо дубль хийжээ.
Криштиано Роналдо тоглолтын 31, 57 дахь минутад гоол оруулсан бол "Реал"-аас бразил хамгаалагч Марсело 14 дэх минутад эхний гоолыг оруулжээ. Харин "Челси"-гээс Рамирес 17 дахь минутад гоол оруулсан байна.
"Челси" бөмбөг муу эзэмшиж, аюултай довтолгоо бараг хийж чадаагүй бол "Реал" удаа дараалан аюултай довтолж, илүү олон бөмбөгөөр ч хожих боломжтой байлаа. Ийнхүү Жозе Моуриньо шинэ багтайгаа хуучин багтаа хожигдлоо.
Гиннесийн цомын гуравдугаар байрын төлөөх тоглолтод Италийн "Милан" Америкийн "Лос-Анжелес"-ийг хожжээ.

Сэтгэгдэл (0)