Чөлөөтийн төрөл 2016 оны олимпийн наадамд оролцох боллоо
- 2013-08-12
- Спорт
- 0
Энэ оны наймдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын нийслэл Москва хотод болсон ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдаанаас “Рио-де-Жанейро-2016” олимпийн наадамд эрэгтэй болон эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааныг тус бүр 6 жинд барилдуулах шийдвэр гаргажээ. Иймд урьд нь 4 жин байсан эмэгтэй чөлөөт бөхийн төрөл 2 жингээр нэмэгдэж урьд нь тус бүр 7 жин байсан эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны жингүүдээс тус бүр 1 жингээр хасагдсан байна.Чухам ямар жингүүд байхыг энэ оны есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотод болох ФИЛА-гийн Товчооны хуралдаан болон Их хурлаас шийдвэрлэх юм байна.
ФИЛА-гийн ерөнхийлөгч Н.Лалович Москва хотод болж байгаа Хөнгөн атлетикийн ДАШТ-нд хүрэлцэн ирж тус тэмцээнд хүндэт зочдоор уригдсан ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге тэргүүтэй ОУОХ-ны 20 гишүүнтэй уулзалт хийж бөхийн спортын шинэ дүр төрх, хийж байгаа өөрчлөлтийг танилцуулж байна.
Учир нь есдүгээр сарын 8-ны өдөр Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод болох ОУОХ-ны 125 дугаар чуулганаар 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрт бейсбол, бөх, сквош гэсэн спортын 3 төрлөөс аль нэгийг нь сонгон оруулах юм.

Сэтгэгдэл (1)
(202.55.183.178)
2003 оны Комби гранд марк 2 яаралтай хямд зарна. Утас: 8 8 0 6 7 1 1 1