
Английн Оксфорд их
сургуулийн харьяа Хертфорд
коллежийн багийн аялан
тоглолтыг Монголын регбигийн
холбооноос зохион байгуулахаар
боллоо. Монголын регбигийн
холбоо үүсгэн байгуулагдсаныхаа
10 жилийн ойд зориулж “Регби
фестивал 2013” хэмээх тоглолтыг
хийж байгаа юм. Тоглолт гурван
өдөр үргэлжлэх ажээ. Эхний өд-
рийн тоглолт энэ сарын 17-нд
Батлан хамгаалах их сургуулийн
баг, Хертфорд коллежийн багтай
тоглолт хийснээр эхлэх гэнэ. Энэ
тоглолт нь манай улс Их Британи
улстай дипломат харилцаа тог-
тоосны 50 жилийн ойтой давхцаж
буйгаараа онцлогтой юм. Харин
хоёр дахь өдрийн арга хэмжээнд
Регби сэрвэс буюу олимпийн
төрөлд багтсан тоглолтыг үзэгч
олондоо хүргэнэ. Сүүлийн өдрийн
тоглолт буюу 23-нд залуучуудын
чансааг тодорхойлох тоглолт бо-
лох ажээ. Хертфорд коллежийн
багийн менежер Жон Коллис уг
арга хэмжээнд оролцож байгаа
юм. Тэрбээр “Хертфорд коллеж
нь Оксфордын уламжлалт сургуулийн нэг юм. Энэхүү тоглолт
нь регби хөгжиж байгаа танай
улсад хийж буй албан ёсны анхны
аялан тоглолт. Энэ тэмцээнд
оролцохоор ирсэн тамирчид 20-
25 насны оюутан залуус. Манай
коллеж бүх салбарт эрдмийн
зэрэг хамгаалж байгаа шилдэг
залуусаа оролцуулж байгаа”
хэмээсэн юм. Энэхүү тоглолт нь
намар болж буйгаараа онцлогтой.
Уг арга хэмжээний гол зорилго
нь манай улсад энэ спортыг
сурталчлах, хөгжүүлэх үүрэгтэй.
Регби нь 2016 оны олимпийн
хөтөлбөрт багтсан төрлийн нэг.
Английн Хертфорд багийн
ахлагч Ричард Фоорд “Би энэ
спортынхоо ачаар алс холын
Англиас хүрэлцэн ирсэндээ
баяртай байна. Манай багынхан
энэ аялалыг тэсэн ядан хүлээж
байсан. Англиас тэр болгон
монголд ирэх боломж бага
байдаг. Монголчуудыг халуун
дулаанаар угтан авч байгаад
баяртай байна” хэмээн сэтгэгдлээ
хуваалцсан юм.
Сэтгэгдэл (0)