Залуучдын ДАШТ -аас алтан медаль хүртлээ

Болгарын нийслэл Софи хотноо болж байгаа чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг, тамирчид амжилттай оролцож байна. Энэ удаагийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд С.Цэрэнчимэд  алтан медаль хүртлээ. Тэрбээр энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга болсон ба өдгөө 18 настай юм. С.Цэрэнчимэд нь МЧБХ-ны Ерөнхийлөгч Асашёорюу Д.Дагвадоржийн тэтгэлгээр Японы биеийн тамирын сургуульд суралцдаг аж.

 Наймдугаар сарын 13-18-ны өдрүүдэд бөхийн гурван төрлөөр болох энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд өрсөлдөж байна. Уг тэмцээнд 1993-1995 онд төрсөн 18-20 насны залуу бөхчүүд эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэйчүүдийн 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ийн жинд хүч үзэх юм. Жин тус бүрийн алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд медаль, өргөмжлөл, 5-10 дугаар байр эзэлсэн бөхчүүдэд өргөмжлөл олгох гэнэ.

Манай тамирчдын хувьд өнгөрсөн жил Тайланд улсын Паттая хотод болсон залуучуудын ДАШТ-нд эрэгтэй 55 кг-ийн жинд Э.Бэхбаяр алт, 74 кг-ийн жинд Б.Нямбаяр хүрэл, эмэгтэй 51 кг-ийн жинд Э.Даваачимэг алтан медаль хүртэж байсан юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)