Японы Жүдо бөхийн холбооны удирдлагыг огцрууллаа

Японы Жүдо бөхийн холбооны тэргүүн Харуки Уэмуруг удирдлагад нь багтдаг 22 гишүүний хамт ажлаас нь халжээ. Тамирчдаа зодож, доромжилдог дасгалжуулагчдын асуудлыг мэдсээр байж ямар ч арга хэмжээ авалгүй олон жилийн нүүр үзсэн холбооны удирдлагыг огцруулахыг олон нийт зөв гэж үзсэн байна. Өнгөрсөн оны сүүлчээр Японы 15 жүдоч Олимпийн хороондоо өргөдөл гаргаж, багш дасгалжуулагч нар тэдэнтэй зэрлэгээр харьцаж, зодож, доромжилдгийг илчилсэн юм. Энэхүү өргөдөлд гарын үсэг зурсан тамирчид дотор Японы шигшээ багийнхан хүртэл багтсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Японы Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Рюжи Сонода энэ оны эхээр өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдсан юм.


Г.НЯМ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • huul (103.11.194.158)

    2013-08-16

    new.mn-ees ug useggui huulahgui bol bayarlana shuu