Mесси: Бид бол хөлбөмбөгчид болохоос кино од биш
- 2013-08-19
- Спорт
- 0
Барселона клубын супер од Leonel Messi Испаний Maxim сэтгүүлд нэгэн сонирхолтой ярилцлагыг өгсөн байна.Хөлбөмбөг хэмээх гайхамшигт спортын төлөө мөнгөний төлөө бус сэтгэл зүрхээрээ тоглодог талаараа Messi :
" Мэдээж, мөнгө бол амьдралдаа санаа зовохгүй байж, гэр бүлээ тэжээх боломжийг олгодог. Гэхдээ хэрвээ мэргэжлийн хөлбөмбөгийг цалингүйгээр тоглох эсвэл өөр амьдрал сонгох гэсэн "сонголт" байсан бол би хөлбөмбөгөө л сонгох байсан."
Өндөр цалин, алдар нэр зэргээсээ үл хамааран Барселона клубынхан зөвхөн хөлбөмбөгтөө л анхаарал хандуулж, энгийн амьдралаар амьдардаг хэмээн Messi :
" Барселонад бид анхаарал татахгүй амьдралын хэв маягтай хэрнээ амжилттай байдаг нь зүгээр нь нэг тохиолдолд биш. Бид өөрсдийгөө кино одууд бус, хөлбөмбөгчид гэдгээ мэднэ. Бид кино одын амьдралын хэв маягаар амьдрахыг хүсдэггүй. Хэрвээ бид бэлтгэлгүй эсвэл тоглолтгүй бол гэртээ гэр бүлийнхэнтэйгээ л хамт байдаг."
Барселонагийн хамтаар улирал бүр л ямар нэг цомуудад түрүүлэхийн зэрэгцээ сүүлийн 4 жил дарааллан Ballon D"or хүртсэн гэх энэ их амжилтын түлхүүр хүчин зүйл нь юу талаар асуухад Messi :
" Улирал бүр шинэ. Өмнөх улиралд юунд хүрсэн нь ямар ч хамаагүй. Би хэзээ ч өнгөрсөнд гаргасан амжилтандаа барддаггүй. Яагаад гэвэл би үргэлж ирээдүй рүүгээ хардаг. Харин би зодог тайлсан үедээ өнгөрснөө эргэн дурсах болно. Гэхдээ тэр хүртэл би зөвхөн ирээдүйдээ анхаарал хандуулна."
Реал Мадридын супер од Cristiano Ronaldo-гийн талаар Messi :
" Cristiano бидний хооронд ямар ч өрсөлдөөн байдаггүй. Тэр бол сайн залуу. Мэдээж мөн ямарч тоглолтыг өөрчилж чадах тоглогч. Cristiano өөрийн ажлаа хийж байгаа. Харин би Барселонагийн хамтаар амжилт гаргахад л анхаарлаа хандуулдаг."
Шинэ дасгалжуулагч Martino-гийн удирдлага дор үзүүлэхийг хүсч буй амжилтынхаа талаар :
"Бид энэ улирал Испанид болон Европт амжилт үзүүлэхийг хүсч байна. Tito Vilanova-г явах хэрэгтэй болсон хүнд л байсан. Гэхдээ одоо бид бүгдээрээ шинэ дасгалжуулагчаа дэмжиж байгаа."хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл (3)
Yeah (49.0.144.124)
Messi bol iiml hun
watuus (202.70.33.90)
that"s why i love messi
invisible (202.126.91.159)
daruuhan zaluu shuu