М.Мөнхжаргал: Би амьдралаа таэквондогийн спортгүйгээр төсөөлж чаддаггүй
- 2013-08-20
- Спорт
- 0
Таэквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны алтан медалийг зүүсэн олон улсын хар бүс нэг дантай, Монголын шигшээ багийн тамирчин М.Мөнхжаргалтай ярилцлаа. Тэрбээр “Чоно” клубын тамирчин бөгөөд 2002 оноос хойш таэквондогоор хичээллэжээ.
-Нэг клубын тамирчид таэквондогийн дэлхийн аваргаас анхны алттай ирлээ. Дэлхийн аваргад анх удаа оролцож байна уу?
-Өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Энэ удаад медалийн өнгөө хувиргаад амжилтаа ахиулаад ирлээ. Мөн нэг клубт хамт хичээллэдэг дүү маань сүүдэр тулааны төрөлд алтан медаль хүртсэн. Тийм болохоор үнэхээр сайхан байна. Болгарын нийслэл Софи хотод болсон дэлхийн аваргаас манай баг бүрэлдэхүүн таван медальтай ирсэн. Сүүдэр тулааны төрөлд Я.Энхзул хүрэл медаль хүртсэн. Мөн тулааны төрөлд Г.Уранбилэг хүрэл медалийн болзол хангасан. Харин эмэгтэй тамирчид хатуу биет хугалах багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа тамирчдын ур чадвар нь сайжирсан байна лээ. Дийлэнх нь залуу тамирчид байсан болоод ч тэр үү өрсөлдөөн ихтэй байлаа.
-Та хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртсэн. Энэ төрлийн онцлогийг сонирхуулаач?
-Хатуу биет гэдэг нь нэг бүр нь хоёр см-ийн зузаантай пластик байдаг. Тэрийг таван төрлийн буюу хөлийн гурав, гарын хоёр техник ашиглан хугалдаг үзүүлбэр юм. Энэ жилийн хатуу биет хугалах төрлийн аваргын алтан медалийг Хойд Солонгосын тамирчид авсан. Бидний хувьд багаараа мөнгөн медаль зүүсэн ч зохион байгуулагчаас тогтоож өгсөн хэмжээн дээр нэгийг нэмж хугалсан. Тиймээс дараагийн дэлхийн аваргад багаараа тэргүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Сүүдэр тулаан, хатуу биет хугалах зэрэг нь таэквондогийн спортын төрөл үү?
-Таэквондогийн спорт дэлхийн болон олон улсын гэсэн хоёр чиглэлээр хөгжиж ирсэн. Би олон улсын таэквондогийн төрлөөр хичээллэдэг. Таэквондогийн спорт нь дотроо таван төрөлтэй. Түүнээс тулаан, сүүдэр тулаан, хатуу биет хугалах төрөл нь Монголд илүү хөгжсөн. Миний хувьд таэквондогоор хичээллэж ирсэн цагаасаа хойш гадаад, дотоодын тэмцээнд оролцож байна. 2011 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хувиараа мөнгөн медаль авсан. Дараа жил нь болсон Азийн аваргаас алтан медаль зүүгээд энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж медалийн өнгөө хувиргалаа.
-Олон улсын таэквондо хамгаалалтын хувцасгүй тулалддаг юм уу?
-Таэкдондогийн спорт хоёр төрлөөр хөгжсөн гэж би хэлсэн. Өөрөөр хэлбэл, хойд болон өмнөд Солонгосын таэквондо хамгаалалт болон дүрэм нь өөр байдаг юм. Хамгаалалттай тулалддаг нь Өмнөд Солонгосынх. Харин олон улсын таэквондо хамгаалалтгүй тулалддаг юм. Дүрмийн хувьд Өмнөд Солонгосын таэквондо зөвхөн хөлөөр тулалддаг бол олон улсынх хөл, гарын оролцоотой явагддаг.
-Тамирчдын ур чадвараас шалтгаалж чансаа нь өсдөг. Дэлхийн аварга болоод таны чансаа хэд болж өссөн бэ?
-Өөрийн жиндээ нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа. Энэ эрэмбэ дараагийн дэлхийн аварга хүртэл хадгалагдах байх. Гэхдээ тэглээ гээд санаа амрахгүй дараа дараагийн тэмцээндээ амжилттай оролцохын төлөө хичээх болно.
-Олон спортын төрлөөс чухам яагаад таэквондог сонгон хичээллэсэн юм бэ?
-Хүмүүс эмэгтэй хүн байж тулааны спортоор хичээллэлээ гэж хэлдэг. Гэхдээ яагаад эрэгтэй хүний чадаж байгааг эмэгтэй хүн хийж болохгүй гэж. Тийм болохоор спортоор хичээллэхэд нөлөөлсөн онцын шалтгаан байхгүй. Зүгээр л дасгалжуулагч багштайгаа танилцаад таэквондогоор хичээллэхээр шийдсэн. Манай багшийг Мягмарсүрэн гэдэг. Одоо Монголын таэквондогийн холбооны ерөнхий дасгалжуулагчаар ажилладаг. Мөн түүний хажуугаар “Чоно” клубт багшилдаг юм.

-Нэлээн хэдэн жилийн өмнө таныг кикбоксын олон улсын тэмцээнд оролцож байсан тухай сонссон. Энэ талаар сонирхуулаач?
-Хүүхэд байсан болохоор юм юм л сонирхож байсан даа. Тэгээд 2005 онд кикбоксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Гэхдээ тэглээ гээд би кикбоксын тамирчин болоогүй шүү. Анхнаасаа л таэквондогоор хичээллэх сонирхолтой байсан болохоор ямар нэгэн зүйлд урваагүй. Ер нь би өөрийнхөө амьдралыг таэквондогийн спортгүйгээр төсөөлж чаддаггүй. Спорт бол миний үнэ цэнэтэй зүйлүүдийн нэг. Гэр бүл, ажлын хамт олон маань намайг их дэмждэг. Ер нь хамт олноороо их бахархдаг. Спортоор хичээллэснээр би маш сайн хамт олонтой болсон доо.
-Та хэдэн настай вэ?
-25 настай. Эмэгтэй хүний насыг асуудаггүй биз дээ /инээв/.
-Спортын амьдрал мөнхийн биш. Тийм болохоор л асуучихлаа?
-Би нягтлан бодогч мэргэжилтэй. Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа. Ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилтаа хийдэг. Мэдээж насаараа таэквондогийн тамирчин байхгүй нь ойлгомжтой. Цаг нь ирэхээр тэмцээнд оролцохоо болих л байх. Гэхдээ дасгалжуулагч болно гэж боддог. Багш шигээ үлгэр дууриал үзүүлсэн хүн болохыг хүсч байна.
-Таны дараагийн тулаан хаана болох бол?
-Дахиад Ази, дэлхийн аваргад амжилттай оролцоод хошой аварга болохыг зорьж байгаа. Тэрнийхээ төлөө зүтгэнэ дээ. Хүмүүс намайг шуналтай гэж хэлж магадгүй. Гэхдээ энэ бол шунал биш амжилтаа бататгахыг зорьсон тамирчны хүсэл тэмүүлэл юм шүү.
-Нэг клубын тамирчид таэквондогийн дэлхийн аваргаас анхны алттай ирлээ. Дэлхийн аваргад анх удаа оролцож байна уу? -Өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Энэ удаад медалийн өнгөө хувиргаад амжилтаа ахиулаад ирлээ. Мөн нэг клубт хамт хичээллэдэг дүү маань сүүдэр тулааны төрөлд алтан медаль хүртсэн. Тийм болохоор үнэхээр сайхан байна. Болгарын нийслэл Софи хотод болсон дэлхийн аваргаас манай баг бүрэлдэхүүн таван медальтай ирсэн. Сүүдэр тулааны төрөлд Я.Энхзул хүрэл медаль хүртсэн. Мөн тулааны төрөлд Г.Уранбилэг хүрэл медалийн болзол хангасан. Харин эмэгтэй тамирчид хатуу биет хугалах багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа тамирчдын ур чадвар нь сайжирсан байна лээ. Дийлэнх нь залуу тамирчид байсан болоод ч тэр үү өрсөлдөөн ихтэй байлаа.
-Та хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртсэн. Энэ төрлийн онцлогийг сонирхуулаач?
-Хатуу биет гэдэг нь нэг бүр нь хоёр см-ийн зузаантай пластик байдаг. Тэрийг таван төрлийн буюу хөлийн гурав, гарын хоёр техник ашиглан хугалдаг үзүүлбэр юм. Энэ жилийн хатуу биет хугалах төрлийн аваргын алтан медалийг Хойд Солонгосын тамирчид авсан. Бидний хувьд багаараа мөнгөн медаль зүүсэн ч зохион байгуулагчаас тогтоож өгсөн хэмжээн дээр нэгийг нэмж хугалсан. Тиймээс дараагийн дэлхийн аваргад багаараа тэргүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Сүүдэр тулаан, хатуу биет хугалах зэрэг нь таэквондогийн спортын төрөл үү?
-Таэквондогийн спорт дэлхийн болон олон улсын гэсэн хоёр чиглэлээр хөгжиж ирсэн. Би олон улсын таэквондогийн төрлөөр хичээллэдэг. Таэквондогийн спорт нь дотроо таван төрөлтэй. Түүнээс тулаан, сүүдэр тулаан, хатуу биет хугалах төрөл нь Монголд илүү хөгжсөн. Миний хувьд таэквондогоор хичээллэж ирсэн цагаасаа хойш гадаад, дотоодын тэмцээнд оролцож байна. 2011 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хувиараа мөнгөн медаль авсан. Дараа жил нь болсон Азийн аваргаас алтан медаль зүүгээд энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж медалийн өнгөө хувиргалаа.
-Олон улсын таэквондо хамгаалалтын хувцасгүй тулалддаг юм уу?
-Таэкдондогийн спорт хоёр төрлөөр хөгжсөн гэж би хэлсэн. Өөрөөр хэлбэл, хойд болон өмнөд Солонгосын таэквондо хамгаалалт болон дүрэм нь өөр байдаг юм. Хамгаалалттай тулалддаг нь Өмнөд Солонгосынх. Харин олон улсын таэквондо хамгаалалтгүй тулалддаг юм. Дүрмийн хувьд Өмнөд Солонгосын таэквондо зөвхөн хөлөөр тулалддаг бол олон улсынх хөл, гарын оролцоотой явагддаг.
-Тамирчдын ур чадвараас шалтгаалж чансаа нь өсдөг. Дэлхийн аварга болоод таны чансаа хэд болж өссөн бэ?
-Өөрийн жиндээ нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа. Энэ эрэмбэ дараагийн дэлхийн аварга хүртэл хадгалагдах байх. Гэхдээ тэглээ гээд санаа амрахгүй дараа дараагийн тэмцээндээ амжилттай оролцохын төлөө хичээх болно.
-Олон спортын төрлөөс чухам яагаад таэквондог сонгон хичээллэсэн юм бэ?
-Хүмүүс эмэгтэй хүн байж тулааны спортоор хичээллэлээ гэж хэлдэг. Гэхдээ яагаад эрэгтэй хүний чадаж байгааг эмэгтэй хүн хийж болохгүй гэж. Тийм болохоор спортоор хичээллэхэд нөлөөлсөн онцын шалтгаан байхгүй. Зүгээр л дасгалжуулагч багштайгаа танилцаад таэквондогоор хичээллэхээр шийдсэн. Манай багшийг Мягмарсүрэн гэдэг. Одоо Монголын таэквондогийн холбооны ерөнхий дасгалжуулагчаар ажилладаг. Мөн түүний хажуугаар “Чоно” клубт багшилдаг юм.

-Хүүхэд байсан болохоор юм юм л сонирхож байсан даа. Тэгээд 2005 онд кикбоксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Гэхдээ тэглээ гээд би кикбоксын тамирчин болоогүй шүү. Анхнаасаа л таэквондогоор хичээллэх сонирхолтой байсан болохоор ямар нэгэн зүйлд урваагүй. Ер нь би өөрийнхөө амьдралыг таэквондогийн спортгүйгээр төсөөлж чаддаггүй. Спорт бол миний үнэ цэнэтэй зүйлүүдийн нэг. Гэр бүл, ажлын хамт олон маань намайг их дэмждэг. Ер нь хамт олноороо их бахархдаг. Спортоор хичээллэснээр би маш сайн хамт олонтой болсон доо.
-Та хэдэн настай вэ?
-25 настай. Эмэгтэй хүний насыг асуудаггүй биз дээ /инээв/.
-Спортын амьдрал мөнхийн биш. Тийм болохоор л асуучихлаа?
-Би нягтлан бодогч мэргэжилтэй. Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа. Ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилтаа хийдэг. Мэдээж насаараа таэквондогийн тамирчин байхгүй нь ойлгомжтой. Цаг нь ирэхээр тэмцээнд оролцохоо болих л байх. Гэхдээ дасгалжуулагч болно гэж боддог. Багш шигээ үлгэр дууриал үзүүлсэн хүн болохыг хүсч байна.
-Таны дараагийн тулаан хаана болох бол?
-Дахиад Ази, дэлхийн аваргад амжилттай оролцоод хошой аварга болохыг зорьж байгаа. Тэрнийхээ төлөө зүтгэнэ дээ. Хүмүүс намайг шуналтай гэж хэлж магадгүй. Гэхдээ энэ бол шунал биш амжилтаа бататгахыг зорьсон тамирчны хүсэл тэмүүлэл юм шүү.
Б.СЭЛЭНГЭ

Сэтгэгдэл (1)
(202.21.113.74)
bayar hurgey