Хөлбөмбөгийн ДАШТ-ийг 15-1000 доллараар үзэж болно

2014 онд Бразиль улсад зохион байгуулагдах Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар худалдаалагдаж эхэлсэн байна. Урьдчилсан зарлалууд 10 дугаар сарын 10 хүртэл Дэлхийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны сайт дээр байрших юм байна. Хэрэв тухайн тоглолтын тасалбарыг худалдан авахыг хүссэн хүмүүсийн тоо тодорхой тооны тасалбараас илүү гарвал сугалаа сугалуулах замаар асуудлыг шийдэх гэнэ. Нийтдээ худалдаанд гурван сая гаруй тасалбар гарах бөгөөд 15-1000 хүртэлх долларын үнэлгээтэй байх гэнэ.

Одоохондоо тасалбарыг “сохроор” худалдан авах л боломжтой байгаа бөгөөд учир нь тоглолтын оноолт 12 дугаар сард гарах юм байна. Тиймээс ямар багууд, аль цэнгэлдэхэд тоглох эсэх нь тодорхойгүй гэсэн үг юм. Бразильд болох Хөлбөмбөгийн ДАШТ 2014 оны зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 13 хүртэл сарын хугацаанд явагдана.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)