“Rally Mongolia” -д ОУХМ Болдбаатар түрүүллээ
- 2013-08-22
- Спорт
- 0
Монголын Автомашин, мотоциклийнн спортын холбоо, Японы SSER байгууллага хамтран 17 дахь жилдээ “Rally Mongolia” уралдааныг Улаанбаатар-Төв-Өвөрхангай- Баянхонгор-Өвөрхангай- Улаанбаатар чиглэлд 3500 орчим км замд зохион байгууллаа. Уралдаанд Монгол, БНСУ, Япон, Швед зэрэг улсын 41 мотоспортын, 15 автоспортын тамирчид оролцов.Долоо хоног үргэлжилсэн уралдааны мото ангилалд ОУХМ Д.Болдбаатар дөрөв дэхээ аваргалав. Д.Лхагва, спортын дэд мастер Б.Гандорж нар удаалжээ. Автомашины ангилалд ОУХМ Ө.Бямбацогт,Ө.Бямбадэлгэр нарын баг хоёр дахиа манлайлав. Т.Саруулхангай, Б.СүхОчир, Японы тамирчин Сугаварагийн баг удааллаа.
Уг Уралдааныг олон жил ивээн тэтгэж байгаа Япон улсын “FA Сoat” байгууллагын тэргүүн Матс үмо Тахимиг МҮОХ-ны “Олимпийн алдар” одон, SSER байгууллагын тэргүүн Тетсу Ямада, Монгол дахь төлөөлөгч Н.Мөнх-Амгалан нарыг МҮОХны Алтан медалиар шагналаа.

Сэтгэгдэл (1)
aagii (103.9.90.130)
сайн уу? баяр хүргэе ямар лаг юм бэ? амжилт