Liverpool-н тав дахь наймаа

Английн “Ливэрпүүл” клуб энэ зуны тав дахь наймаагаа хийж, Испанийн “Валенсиа” клубээс зүүн жигүүрийн хамгаалагч Али Сиссохог зээлээр авснаа албан ёсоор зарлалаа. Тун удахгүй 26 нас хүрэх Али Сиссохо нь Валенсиа клубт 2012 онд ирсэн бөгөөд 25 тоглолтод оролцож, хоёр гоолыг оруулжээ. Түүнээс өмнө гурван жилийн турш нутгийнхаа багт тоглож байсан бөгөөд 2009, 2010 оны Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод Ливэрпүүлийн эсрэг тоглож байсан юм. Тэрбээр Брэндан Рожэрсийн хийж буй энэ зуны тав дахь наймаа болж ирсэн бөгөөд Ливэрпүүлд 20 дугаарын өмсгөлтэй тоглохоор болжээ. Тэрбээр “Ливэрпүүл шиг хүчтэй тоглогчидтой мөн гайхалтай хөгжөөн дэмжигчидтэй баг аваргуудын лигт ийм олон жил орж чадахгүй байгаа нь харамсалтай ч бид удахгүй энэхүү биелшгүй мөрөөдөл гэгдэх зүйлийг биелүүлэх болно. Би энэ агуу багийн нэг хэсэг болж байгаадаа маш их баяртай байна“ хэмээн ярьжээ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)