Э.Ариунтунгалаг хүрэл медаль хүртлээ

БНХАУ -ы н Наньжин хотноо Азийн хүүхдийн спортын II их наадам үргэлжилж байна. Наадмын охидын 2000 метрийн саадтай гүйлтийн төрөлд ө р с ө л д с ө н Э.Ариунтунгалаг хүрэл медаль хүртэж, Ө.Оюундарь долдугаар байрт шалгарчээ. Одоогоор Монголын өсвөрийн тамирчид наадмаас гурван хүрэл медаль хүртээд байна. Өмнө нь жүдо бөхийн төрөлд З.Түшигтөр Ц.Хулан нар хүрэл медалийн эзэд болсон билээ. Азийн хүүхдийн спортын II наадам энэ сарын 24-нд хаалтаа хийнэ. Азийн 45 орны өсвөрийн тамирчин спортын 16 төрөлд 122 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол Монголын баг тамирчид уг наадамд спортын есөн (хөнгөн атлетик, сагсан бөмбөг 3х3, туялзуур сэлэм, ширээний теннис, талбайн теннис, гандбол, хүндийг өргөлт, буудлага, жүдо) төрөлд, 89 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)