Тарваган тахал өвчний сэжиг илэрлээ
- 2013-08-26
- Эрүүл мэнд
- 0
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 17-р хорооны “Увидаст-Од” Эрүүл мэндийн төвийн байранд “Тарваган тахал өвчний сэжиг илэрлээ” үзүүлэх сургуулилалт боллоо. Тус үзүүлэх сургуулилалтыг дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Увидаст-Од” эрүүл мэндийн төвөөс хамтран зохион байгуулсан бөгөөд дүүргийн 20 хорооны эрүүл мэндийн төвөөс нийт 50 гаруй иргэд албан хаагчид оролцлоо.Сургуулилалтыг тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн халдвар судлаач эмч Ц.Буянжаргал удирдан явуулсан бөгөөд тус сургуулилтаар тарваган тахал өвчний шинж тэмдэг, мэргэжлийн байгууллага иртэл өвчтөнийг хэрхэн тусгаарлах, шинжилгээ, ариутгал хийх зэрэг олон ач холбогдолтой мэдээллийг олгосон үр дүнтэй сургалт боллоо.

Сэтгэгдэл (3)
(103.11.195.246)
amjilt
(103.11.195.183)
gots haldwartaas deer bna svv deee
(103.11.195.226)
sain zohion baiguulsaan