
Энэ улирлаас Английн Премьер лигт дэвшин өрсөлдөж буй Кардифф Сити клуб өнгөрөгч шөнө Манчестер Сити клубыг талбайдаа хүлээн авч тоглож 3-2 харьцаатай хожлоо. Тоглолтын эхний гоалыг Манчестер Сити клубын тоглогч Эдин Джеко 52 дах минутанд нээж тэргүүллийг авсан бол эсрэг багаас Арон Гуннарссон 60 дах минут, Кэмпбелл Фрейзер 79 болон 87 дах минутанд гоал хийж дубльдсэнээр Манчестер Сити клубыг хүнд байдалд оруулжээ. Харин нэмэлт цагийн 2 дахь минутанд Альваро негредо нэг гоал хийж багтаа тус болсон ч 3-2 харьцаатай хожигдол амсчээ..
Сэтгэгдэл (2)
tulga (202.126.90.58)
estoi goy toglolt bolson
Хахаха (202.180.216.211)
Дэндүү сайхан тоглолт болсон шүү Ситийгийн фенүүд уйлалдсан байхаа