Манчестэр Юнайтэд vs Челси тоглолтын эргэн тойронд

Өнөө шөнө Монголын цагаар 03:00 цагт Мөрөөдлийн Театрт эхлэх Манчестэр Юнайтэд vs Челси клубуудын тоглолт хөл бөмбөгийн хорхойтнуудын анхаарлын төвд байна. Домогт Sir Alex Ferguson өнгөрсөн улиралд зодог тайлж David Moyes халааг нь авсан бол Онцгой нэгэн Челси клубт эргэн ирсэн билээ. Челси клуб энэ зун хэд хэдэн залуу тоглогчдоор хүчээ зузаатгасан бол Манчестэр Юнайтэд клуб энэ зун үндсэн багтаа тоглогч аваагүй, зээлээр явсан залуус эргэн нэгдсэн. Энэхүү 2 клубын хооронд үүссэн хамгийн сонирхолтой асуудал бол Рүүний юм. Онцгой нэгэн Рүүнийг багтаа авчрахыг хүссэн бол David Moyes түүнийг өрсөлдөгч багтаа зарахгүй гэж мэдэгдсэн. Харин Рүүний тогтмол гараанд гарч тоглох хангалттай цагийн хүссэн ба Робин Ван Перси Моесын тэргүүн сонголт болсон юм. Ямартай ч гал гарсан сонирхолтой тоглолт болох нь тодорхой энэхүү тоглолтонд шинэ менежерүүдэд том сорилт болох юм. 
Тоглолтын өмнөх статистик:
Өмнөх улиралд тэд бие биенийхээ талбай дээр хожил авч байсан буюу эхний тоглолтод Олд Траффордод зочилон 0:1 ээр хожиж байсан бол Стэмфорд Брижэд явагдсан тоглолтод Манчестэр Юнайтэд 2:3 аар хожиж байсан
Тэд Премьер Лигт нийт 42 удаа таарч тоглож байсан ба ердөө гурван тоглолт л гоолгүй тэнцэж байсан. 1995 оны 4-р сар , 1998 оны 12-р сар , 2007 оны 5-р сард болсон тоглолтуудад гоолгүй тоглолт болж байсан нь энэхүү 2 багийн тэмцэл ямар хүчтэй байдаг нь харагдаж байна
Премьер лигт таарч тоглож байсан 42 тоглолтод Манчестэр юнайтэд 13 хожиж Челси 14 хожиж харин 15 тоглолт тэнцээгээр өндөрлөж байжээ.
Хамгийн их гоол орсон тоглолт бол 1954 онд буюу хуучнаар 1-р Дивизон гэдэг байхад 6:5-ын харьцаатай Манчестэр Юнайтэд хожиж байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • do (203.91.117.4)

    2013-08-26

    chelsea hojino. ok

  • do (203.91.117.4)

    2013-08-26

    chelsea hojino. ok

  • xaxa (103.11.195.133)

    2013-08-26

    husvaa chi chelsea iluu baisan baigaa bizdee

  • ganaa (103.10.21.60)

    2013-08-26

    medeej MU HOJNOO...