Эмэгтэйчүүдийн дунд завьжаа инээмсэглэж байгаа мэт болгодог мэс засал эрэлттэй байна
- 2013-08-26
- Эрүүл мэнд
- 0
Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн дунд завьжаа инээмсэглэж байгаа мэт болгон өөрчилдөг гоо сайхны мэс ажилбар хийлгэдэг моод дэлгэрчээ. Гоо сайхны хагалгааны дараагаар эмэгтэй хүн ямагт инээмсэглэж байгаа мэт харагддаг аж. Хагалгаа нь бүтэлгүйтвэл хацар, завьжны орчимд сорви үлддэгийн дээр маш их өвдөлт дагалддаг ч гэлээ хийлгэх хүсэлтэй эмэгтэйчүүдийн тоо буурахгүй байгаа гэнэ. Мэс ажилбарын явцад эрүүг тогтоон барьж байдаг нүүрний булчинд өөрчлөлт оруулдаг.
Хагалгааны үр дагаврыг зарим нь Бэтмений адал явдлыг харуулсан кинон дээрх сөрөг талын баатар Жокерийн царайтай зүйрлэжээ. Солонгосын нэгэн эмнэлгийн гоо сайхны мэс заслын эмч “Ярвайсан мэт доош унжсан завьж нь гутрангуй занг илтгэн таагүй сэтгэгдэл төрүүлдэг бол инээмсэглэж байгаа мэт уруул нь хүний царайг өөртөө итгэлтэй, хөгжилтэй болгож өөрчилдөг” гэж тайлбарласан байна. Өмнөд Солонгос нь жилд хийгддэг гоо сайхны мэс заслын тоогоороо дэлхийд нэгдүгээрт ордог.

Сэтгэгдэл (0)