Абрамович хөлбөмбөгийг ивээн тэтгэхээс татгалзлаа
- 2013-08-28
- Спорт
- 0
Оросын олигарх Роман Абрамович дахин “Үндэсний хөлбөмбөгийн академи” санд санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодолгүй байгаа гэнэ. Учир нь тэрээр өмнөө тавьсан зорилгоо гүйцэлдүүлсэн хэмээн бодож байгаа аж. “Үндэсний хөлбөмбөгийн академи” ОХУ-д ойролцоогоор 140 хөлбөмбөгийн талбай барьж, Юрия Коноплевийн нэрэмжит хөлбөмбөгийн академийг шинэчилжээ.Абрамович энэ бүхнийг хийхэд “Үндэсний хөлбөмбөгийн академи”-д 150-200 сая доллар зарцуулсан юм байна. Түүнээс гадна тус сан ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн санхүүжүүлж, тус багийн ахлах дасгалжуулагч асан Гус Хиддинктэй хийсэн гэрээний мөнгийг төлсөн юм байна.
Тодруулбал дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаандаа Гус Хиддинк жилдээ ойролцоогоор долоон сая доллар авдаг байжээ. Харин Хиддинк огцорч, түүний ажлыг Дик Адвокат хүлээн авахад Абрамовчийн сан клубын зардлыг төлөхөө больжээ.

Сэтгэгдэл (0)