ДАШТ-д явах гэж байсан боксчин осолд орж гэмтэлд хүргэгджээ
- 2013-08-29
- Спорт
- 0

Энэ сарын 27-нд Дорнод аймгаас Болгар улсын Албена хотод 9-р сарын 20-29-нд зохиогдох Боксын залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд явахаар ирсэн тамирчин Л.Алтанцэцэг автын осолд оржээ. Энэхүү осол Улаанбаатар зочид буудлын урд зам дээр гарсан байна. Тэрбээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Дорнод аймгийн “Талын бүргэд” клубын тамирчин юм.
Л.Алтанцэцэг Улсын залуучуудын гурван удаагийн аварга, Насанд хүрэгчдийн улсын аваргын хүрэл медаль, Хайлар хотод болсон Олон улсын тэмцээний хүрэл, Монголын хүүхдийн наадмын алтан медаль хүртэж байжээ.

Сэтгэгдэл (0)