МУГТ С.Ням-Очир шагналт V байрт шалгарлаа

Саяхан удам залгах нуган үртэй болж баяр хөөрөөр бялхсан МУГТ С.Ням- Очир Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд чансаатай барилдаж шагналт V байрт шалгарлаа. Тэмцээний гурав дахь өдрийн барилдаанд манай гурван жүдоч дэлхийн аваргын татамид зодоглосноос эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ОУХМ Д.Сумъяа С хэсгийн эхний тойрогт гоц мөргөж дараагийн тойрогт Тайванийн бөхийг ялсан ч шилдэг наймд үлдэх эрхийн төлөө Словенийн В.Бэдэтид ялаг- даж тэмцээнээ өндөрлөсөн. Мөн эрэгтэйчүүдийн -73 кг-ийн жинд МУГТ Хөдөлмөрийн баатар Х . Ц а г а а н б а а т а р , МУГТ С.Ням-Очир нар Риогийн татамид хүч үзсэн юм. 2009 оны Дэлхийн аварга Х.Цагаанбатаарын хувьд В хэсгийг тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогт Финлядын бөх Э.Лаамэнэнийг ялсан ч III тойрогт Францын Уго Лэграндад ялагдлаа. Лондоны Олимпийн наадмын хүрэл медальт С.Ням-Очир эхний тойрогтоо гоц мөргөж II тойрогт Гана, III тойрогт Хонг Конг, дараа нь Доминиканы бөхчүүдийг дараалан ялж шилдэг наймд шалгарсан. Ингэснээр хагас шигшээд үлдэх эрхийн төлөө Японы бөх 2009 оны Парисын ДАШТ-ний аварга, Олимпийн мөнгөн медальт Рики Накаяатай барилдаж ялсан юм. Түүний хувьд одоогоос хоёр жилийн өмнөх Дэлхийн аваргаар энэ бөхөд ялагдаж байсан бол энэ удаад хариугаа авч чадсан юм. Ингэснээр мөнгөн медалийн төлөө Х.Цагаанбаатарыг ялсан Францын Уго Лэграндтай хүч үзэж вазари үнэлгээгээр ялагдаж шагналт байрт орлоо.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)