Архангайд боом өвчинөөр 2 хүн өвдлөө


Архангай аймагт хөл хорио тогтоолоо. Учир нь тус аймагт боом өвчиний шинж тэмдэг илэрчээ. Тус аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Шартолгой гэдэг газар нутагладаг малчин Д-д энэ сарын 27-ны өдөр боомын шинж илрэн сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоогоор Д.-гийн биеийн байдал дээрдэж байгаа гэнэ. Мөн аймгийн Өгийннуур сумын Өгий багт нутагладаг 31 настай эрэгтэй Б нь боом өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдож, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтжээ. Тиймээс дээрх хоёр суманд хөл хорио тогтоосон байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)