Он гарсаар 10 гаруй нярай гудамжнаас олджээ


Баянзүрх дүүргийн XIX хороо Цайзын гудамжинд нэг сартай эрэгтэй хүүхэд  хаясан хэрэг энэ сарын 27-нд гарсан билээ. Уг нярайг Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалд хүлээлгэн өгчээ.
Тус нярай олдохдоо гаднаа ямар нэгэн шарх сорвигүй, амьд байсан бөгөөд биеийн байдал нь сайн байгаа талаар тус төвийн сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч Б.Туяа мэдэгдсэн юм. Хүүгээс нарийвчилсан шинжилгээ авсан бөгөөд хариу нь ирэх даваа гарагт гарна.
Дашрамд дуулгахад, энэ он гарснаас хойш эцэг, эхдээ хаягдсан 10 гаруй нярай дээрх төвд ирж бойжиж байгаа бөгөөд ихэнх нь төрөх эмнэлэг дээр хаягджээ. Гурван нас хүрээд 58-р цэцэрлэг рүү өгдөг байсан бол энэ жил тус цэцэрлэг хүүхэд авахгүй байгаа гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)