
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпын аварга, Монгол улсын "харцага" Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ буюу Сайхан сумын айрагны баяр 9 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Булган аймгийн Сайхан суманд болох гэж байна. Булган аймгийн Сайхан сум сайхан айргаараа алдартай нутаг. Тэгвэл энэ өдөр тэд жинхэнэ айрагны баярыг утгаар нь тэмдэглэх бололтой. Эхний өдөр Сайхан сумын айрагны баяр болох бөгөөд уг арга хэмээний хөтөлбөрт сайхан айраг шалгаруулах тэмцээн, дэмбээний тэмцээн, нэг минутанд айраг уух тэмцээн , “Монголын шилдэг 99 брэнд-Сайханы айраг” сэдэвт онол практикийн бага хурал, хөхүүр эсгэж оёгч, айрагны сайн хөрөнгө гаргагч, сайхан хөхүүр, цах, бүлүүр, аяга, ваар, хутгуур зэрэг соёлын өв тээгчдийг шалгаруулах, сайхан морь, сайхан эдлэл хэрэглэл, эмээл, хазаар, ташуур болон зохион байгуулалттай морьтой наадсан баг шалгаруулах үдшийн цэнгүүн зэрэг арга хэмжээнүүд багтжээ. Харин хоёр дахь өдөр Монгол улсын харцага Найдангийн Түвшинбаярт аймаг, сумын удирдлага хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болох аж. Энэ өдөр Булганчууд азарга, их нас, даага хэмээх гурван нас уралдуулж, өсвөр болон насанд хүрэгчдийн хүчит бөхөө барилдуулан шинэ харцагатаа баяр нэмэх юм байна. Мөн энэ үеэр тус аймгийн залуу зохион бүтээгчдийн Агаарын техник спортын үзүүлэх сургууль болох гэнэ.
Сэтгэгдэл (9)
zochin (202.21.113.139)
Xutsaa ta nar
Zochin (202.131.242.210)
Mongoliin ard tumen en mundag zaluud setgeliin asar ih urtei shuu. Manaihan yumiig ih hurdan martaj ih tuilshrah yumaa. Ene hunii MOngoliin ard tumend avchirsan Olimpiin khos medaliig bid hezee ch martah yosgui. Tsuuhun MOngolchuud negnee hairlasan shig hairlatsgaaya l daa. Avargadaa eruul enh, ger buld ni az jargaliig husie.
hartsaga (202.70.40.66)
1 terbum tugrug gargaj chadval ta ch gesen hartsaga bolj bolno shuu dee
(122.201.18.27)
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
(202.179.20.251)
Nairaagaar tsol absan n demii yum bolson doo Undesny bukhyn tsol ruu tegj ih shunah yamar hegeg baisan yum boldoo tertei tergyi abarga baij
zochin (103.11.195.151)
umnu jil ginnesiin 6 myangan buhiin barildaand 9 davsan shuu dee. Tegeed delhiin tom temtseend nairaagar yalaagui l bauh. _sain buh shuu dee. Manaihan 1 tuilshirahaaraa ter chigeeree baih yum. Heterch bna shuu. Hartsagiin erembetei l buh shuu. Tegeed nutgiin ard tumen ni bayarlaa l biz yahav de. yu geed booj uheh geed baigaa yum. Ta nar ashig olohooroo tatvaraas gadna buyanii uilsed uursduu yu zartsuuldag bolchihood hun shuumjleed baigaa yum be dee
shib***** (103.11.195.231)
ene neg yum ichij amidraasai nairaagaar avsan tsoloo ugaana yasan ih mungutei yum suhbat avarga shig yadaj buhiin surguuli baiguuli olnii hair daaj amidarch chadah nu
hun (125.174.206.73)
ymar avarga tsol avsan bish nair hiigeed bhdaa yahavdee tiim ih mungutei ym bol tsetserleg surguuli barina biz
(202.179.20.231)
найр наадмын хишиг болгоод нэг цэцэрлэг сумандаа босгочихвол харцагаа гээд хүндлье дээ харцага чинь мөнгөний хүүдий болох гээд байгаам биш үү