Хүслийн лиг - 2013 аваргууд тодров

“Хүүхэд хөлбөмбөг ирээдүй” хөтөлбөрийн албан ёсны түнш “MCS COCA COLA” ХХК-тай хамтран зохион байгуулдаг “Хүслийн лиг- 2013” тэмцээний аваргууд тодорлоо. Шигшээ тоглолтын 15 насанд “Арвис” баг Чингэлтэйн багийг 2:1-ээр хожиж хүрэл медалийн эзэн болсон байна. Аваргын төлөө тоглолтод “Дэрэн” багийн Б.Энхтулга цорын ганц гоолыг тоглолтын 47 дахь минутад эсрэг багийн хаалганд оруулснаар алтан медалийн эзэн болж, “Хаан хүнс титэм” баг мөнгөн медаль хүртлээ. “Хүслийн лиг-2013” тэмцээний 17 насны хүрэл медалийн төлөөх тоглолтод “Арвис”, “Хасын хүлгүүд” багууд ширүүхэн өрсөлдсөний эцэст 3:4-өөр “Хасын хүлгүүд” хүрэл медалтан болжээ. Тоглолтын нэмэлт цагийн 86 дахь минутад Б.Билгүүн гоол оруулж багтаа хожил авчирсан юм. Аваргын төлөө “Хаан хүнс титэм” багтай “Хасу мегават”-ынхан хурд, хүч, авхаалж самбаагаа сорин тоглосон. Энэ тоглолтын нэгдүгээр үеийн 15 дахь минутад гоолын салхийг Т.Ууганбаяр хагалсан бол, хариу гоолыг 18 дахь минутад А.Тэмүүжин хийж, тоглолтын эхний үе тэнцүүгээр өндөрлөсөн. Харин сүүлийн хагаст хаан хүнсийнхэн дараалан гурван гоол хийснээр “Хасу Мегават” багийг бут ниргэж, алтан медалийн болзол хангажээ.

Б.НОМУУН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)