Энфилд-д улаанууд чөтгөрүүдийг буулгаж авлаа

Урд шөнө болж өнгөрсөн Super Sunday-ын тоглолтууд ширүүн болж өнгөрлөө. Ялангуяа Liverpool vs Manchester United-ын тоглолт гал гарсан ширүүн тоглолт боллоо. Хуучны түүхт өрсөлдөгч багууд энэ тоглолтонд чухал ач холбогдол өгч тоглосон нь тодорхой юм.
Ливэрпүүл Даниэль Старрижийн гоолоор Манчестер Юнайтедийг талбайдаа буулган авлаа. 4 дэх минутад тэрээр Аггерийн дамжуулалтаар тоглолтын цорын ганц гоолыг хийсэн юм.
Ийнхүү "Улаанууд" 1994/95 оны улирлаас хойш анх удаа эхний 3 тойрогт дараалан ялалт байгуулж байна. Мөн Старриж сүүлийн 9 тоглолтонд 11 гоолтой боллоо. 
Уг тоглолтын өмнө Ливэрпүүлийн домогт дасгалжуулагч Билл Шанклигийн 100 насны ойд зориулан Энфилд цэнгэлдэхэд хүндэтгэл үзүүлсэн. 
Тоглолт эхлээд ердөө  4 минут өнгөрч байхад булангийн цохилтоос ирсэн бөмбөг Аггераар дамжин Старриж гоолдсон юм. 24 насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаа Англи довтлогч ийнхүү 3 тоглолтонд 3 гоолтой боллоо. 
Үүнээс хойш Юнайтед олон довтолгоо өрнүүлсэн боловч Симон Миньоле үнэхээр гайхалтай хуултуудыг хийж хаалгаа амжилттай манасан. 1-р хагасын сүүл хэсэгт Фил Жонес шагайндаа бэртэл авч Валенсиа орж ирснээр улаан чөтгөрүүдийн тоглолт, тэр тусмаа баруун жигүүрийн довтолгоо эрс сэргэсэн. Гэсэн ч гол үр дүн болох гоал оруулж чадахгүй байсаао тоглолт өндөрлөлөө
Талбайн шүүгч Андре Марринер шүүсэн ба зарим тал дээр зочдод хатуурхлаа.
Давид Мойс Энфилд цэнгэлдэхэд улаануудыг буулгаж чадаагүй хар цувралаа үргэлжлүүллээ. Тэрээр Эвертоныг удирдаж байхаасаа хойш энэ цэнгэлдэхэд 5 хожигдож, 6 тэнцжээ. 
Ийнхүү Ливэрпүүл 9 оноотой хүснэгтийг тэргүүлж эхэлсэн. Харин Юнайтэд улирлын анхны ялагдлаа амслаа. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Asuult (202.21.105.50)

    2013-09-11

    Үүнээс хойш Юнайтед олон довтолгоо өрнүүлсэн боловч Симон Миньоле үнэхээр гайхалтай хуултуудыг????? хийж хаалгаа амжилттай манасан. ???

  • (124.158.109.200)

    2013-09-02

    СХД АрГүнтэд эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Утас 91535358 СХД АрГүнтэд эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Утас 91535358 СХД АрГүнтэд эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Утас 91535358 СХД АрГүнтэд эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Утас 91535358 СХД АрГүнтэд эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Утас 91535358 СХД АрГүнтэд эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Утас 91535358