Оюутнуудын эрүүл мэндэд анхаарна

Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлахаар боллоо. Энэ жилээс хэрэгжих эл аянг МОХ, НДЕГ, БШУЯ зэрэг 10 орчим байгуулагуудтай хамтарч хэрэгжүүлэх юм. Аянг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь сүүлийн жилүүдэд оюутнуудын эрүүл мэнд муудаж, ямар нэгэн архаг өвчинтэй болж буй, мөн үр хөндөлт хийсний улмаас оюутан эндэх тохиолдол жилд хэд хэдэн удаа гарч байгаатай холбон тайлбарласан. Оюутнууд бэлгийн идэвхитэй амьдралын хүн амд багтдаг гэнэ. Тэр ч утгаараа эцэг эх, асран хүмүүжүүлэгчдийн хараа хяналтаас холдож, бие даан амьдарч эхэлдэг учир өөрийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар, туршлага дутмаг, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт болон бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх мөн архи, тамхи мансууруулах бодис хэрэглэх зэрэг олон эрсдэлт хүчин зүйлд өртөх магадлал өндөр байдаг. Тиймээс жил бүрийн есдүгээр сарыг оюутны эрүүл мэндийг хамгаалах өдөр болгон зарлаж, дээрх эрсдэлт зүйлүүдээс сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа хичээл заах юм байна. Улсын хэмжээнд 99 их, дээд сургууль, коллежид нийт 175591 оюутан суралцаж, байгаагаас 156 мянга нь буюу 88.9 хувь нь нийслэлд суралцдагаас 16 мянга гаруй нь дотуур байранд амьдардаг аж. Насны бүлгээр авч үзвэл 16- 24 насныхан байгааг судалгаагаар тогтоожээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор 10- 19 насныхан өсвөр үеийнхэн, 19-24 залуучууд гэж үздэг. 16-34 насныхныг нийт хүн амын харьцангуй эрүүл бүлэг хэмээдэг. Гэтэл тэдгээрийн 60 орчим хувь нь ямар нэгэн эмгэгтэй, түүнийгээ залуу насандаа олсон байдаг байна. Тиймээс энэ нэг сарын хугацаанд орон нутгийн харьяалалтай оюутнуудад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зохицуулалт хийх, жирэмсэн оюутнуудын хяналтын чанарыг сайжруулах, оюутнуудын дунд эрүүл мэндийн судалгаа хийх, дотуур байр, сургуульд эрүүл мэнд нөхөн үржихүйн хичээл сургалт явуулах, оюутан бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, хамрагдалтыг идэвхижүүлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг баталгаажуулах зэрэг хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн энэ ажлыг зохион байгуулснаар байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоо сайжирч, хамтарч ажиллана хэмээн үзэж буй аж. 2003-2005 оны хооронд ЭМШУИС- ын дэргэд Оюутны эрүүл мэндийн төвийг байгуулсан ч салбар дундын хамтын ажиллагаа байхгүйгээс хаагдаж байсан билээ. Оюутнууд эрүүл мэндийн даатгалын дэвтрээ тэр бүр ашиглаж мэддэггүй. Уг нь төрөөс оюутнуудын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлдөг ч түүндээ багтсан эмчилгээг тэр бүрчлэн авч чаддаггүй. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 111 гаруй мянган оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагджээ. Мөн эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээнд 2012 онд 41 мянган оюутан хамрагдаж, нэг тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Энэ сарын 6-ны өдөр нийслэлийн төв талбайд оюутнуудын эрүүл мэндийг дэмжсэн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах аж. Энэ өдөр оюутнууд сайн дурын шинжилгээ, үйлчилгээнд хамрагдахаас гадна эрүүл мэндийн даатгалын дэвтрээ баталгаажуулах боломжтой юм.

Ñ.ѯÐÝÍ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)