Месут Озил: Би Зидан биш

Реал Мадрид”-ын хагас хамгаалагч Месут Озилын тухай удаан хугацаанд яригдсан солилцоо бодит биеллээ олж, тэрбээр Английн “Премьер Лиг”-ийн “Арсеналь” багт ирэхээр боллоо. Тэрбээр 50 сая еврогоор таван жилийн хугацаатай гэрээ хийж, тус багт 11 дугаартай тоглохоор болсон юм. М.Озил 1988 оны аравдугаар сарын 15-нд Германд төржээ. Өдгөө 24 настай хөлбөмбөгчин маань олон улсын шилдэг хөлбөмбөгийн дасгалжуулагчдын хараанд хамгийн их өртдөг тамирчин. Ингээд түүний “Реал Мадрид”-д тоглож байх үедээ нэгэн сэтгүүлд өгсөн саяхны ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Ирландын эсрэг хийсэн гоолд тань баяр хүргэе? 

-Маш их баярлалаа. Гайхалтай тоглолт боллоо.

 -Их хариуцлага үүрсэн. Дарамттай байв уу, магадгүй “Реал Мадрид”-д тоглосон бол өөр байх байсан уу? 

-Үгүй дээ. Х ө л б ө м б ө г т үргэлж дарамт байдаг. Ямар ч багт, хаана ч тоглосон д а р а м т г ү й байна гэж байдаггүй. Би үндэснийхээ лигт тоглож байгаадаа баяртай байна. Учир нь би энд олон сайн найзтайгаа хамт байна. Би өөртөө илүү их хариуцлага хүлээлгэхийг хүсдэг. 

-Үндэсний лиг болон “Реал Мадрид”-д тоглоход хэр ялгаатай вэ? 

-Миний гол зорилго бол хаана ч очсон шилдгийн тоонд багтах юм. “Реал Мадрид”, Үндэсний лиг ялгаа байхгүй. Би хөлбөмбөгийн талбайд эрх чөлөөг мэдэрдэг. Тэр эрх чөлөө минь надад аз жаргал. Талбайн зүүн, баруун, гол гээд хаана ч эрх чөлөөтэй байх нь миний давуу тал. 

-Мурино “Реал Мадрид”, Лева /Германы үндэснйи лиг/ нар чамаас юуг шаарддаг вэ? 

-Тэд миний бүх чадварыг илрүүлэхийг хичээдэг. Хувь хүний минь ааш заримдаа д а с г а л ж у у л а г ч и д т а й зөрчилдөхөд хүргэдэг. Гэхдээ би залуу байна. Тиймээс өөрийн сул талаа засч чадна гэдэгт итгэдэг шүү. 

-Тоглолтод ганц ч оноо авахгүй үедээ та хэрхэн тайвширдаг вэ? 

-Би бага насаа дурсдаг. Бага байхдаа би ахтайгаа хамт нйазуудтай нь тоглодог байсан. Тэд надаас ах ч би хэзээ ч айж байгаагүй. Харин ч би тэднээс илүү хүчтэй гэж бодон бүхий л чадлаараа тоглодог байлаа. Тэр эрч хүч, урам зоригийг минь “Реал Мадрид”-ын дасгалжуулагч, багийнхан минь илүү өргөж өгсөнд талархаж явдаг. Тиймээс би хэзээ ч оноо авсангүй гээд гутарч байгаагүй. 

-Өөрийнхөө тоглолтыг зурагтаар үзэх дуртай юу? 

-Үнэндээ мартчихдаг юм. Үзээд суух зав ч гардаггүй. Тоглолтоо дахин дахин үзэх нь надад юуг ч баталдаггүй. Тэгээд ч чөлөөт цагаа зурагт үзэхэд биш, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад зарцуулах хэрэгтэй гэж боддог. Би хөгжилдөхийн тулд л хөлбөмбөг тоглодог. Талбайд гараад миний хийх ганц зүйл бол багийнхандаа туслах байдаг. 

-Хөлбөмбөгийг спорт биш, бизнес гэж хэлж болох уу? 

-Өнөөдөр хөлбөмбөг ямар байгааг би сайн мэдэж байна. Миний хувьд бизнесээс илүү спорт гэж үздэг. Өвсөн дээр үсэрч, бөмбөг өшиглөх нь миний хамгийн их аз жаргал. Миний амжилтад багийнхан минь үргэлж тусалж ирсэн. 

-Хөлбөмбөгөөр хэзээнээс хичээллэсэн бэ?

 -Би мэргэжилдээ хайртай. Зургаан настайгаасаа хойш л хөлбөмбөгт дурлаж, хичээллэж ирсэн. Намайг аз жаргалтай байлгах цорын ганц зүйл бол хөлбөмбөг гэдгийг би эрт ойлгосон. Би өөрийн хоббигоо мэргэжил болгож чадсан цөөн тооны азтай хүмүүсийн нэг.

 -Энэ жил таны хувьд хатуухан өнгөрөв үү ? 

-Би чинь тамирчнаас гадна хүн шүү дээ. Надад сайн муу олон цаг үе таарна. Би дэлхийн хамгийн шилдэг багт тоглож байна. Тиймээс өөрийгөө илүү чадваржуулах хэрэгтэйг мэдэж байна. Би “Мадрид”-д байгаагаасаа өөр хаана ч илүү жаргалтай байхгүй байх. 

-Гэр бүлийнхнээс тань хэн нь хамгийн ихээр шүүмжилдэг вэ?

 -Би сайн тоглоогүй үедээ гэртээ их ууртай очдог. Намайг сайн тоглоод гэртээ ирвэл ах, аав минь надтай ярилцдаг. Харин муу тогловол хэн ч намайг шүүмжилдэггүй. 

-Барселоны эсрэг хйисэн тоглолтод дагалжуулагч Мурино таныг сайн тоглоогүй гэдэг. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

 -Өнөөдөр их сайн тоглосон гэж үзэж байна. Манай багийнхан ч сайн тоглолоо. Миний оруулсан гоол хамгийн шилдэг нь байсан гэж хэлмээр байна. Гэхдээ би өөрийгөө төгс гэж байгаа юм биш. Надад сайжруулах зүйл их бий. 

-Багийнхаа хамтрагч Рамосынхоо тухай ямар бодолтой байна вэ? 

-Түүнд 10-аас илүү дөрөв дугаарынх зохиж байгаа. Бид жинхэнэ сайн найзууд. Зөвхөн бидний дунд үлдсэн олон сайхан дурсамж бий. 

-Та нэг удаа Муриног “ааваа” гэж хэлсэн. Тэгэхээр Рамос таны хувьд том ах чинь гэж ойлгож болох уу?

 -Манай баг яг нэг гэр бүл шиг байдаг. Рамосыг багийнхнаасаа онцолж ойлгосонд нь баяртай байна. Бид гайхалтай баг. 

-Хөлбөмбөгийн домог Зидан таны бодлоор ямар хүн бэ? 

-Хөлбөмбөг тоглож эхэлснээс хойш Зидан миний шүтээн болсон. Би түүний олон тоглолтыг үзэж байсан. Тэр бол хамгийн шилдэг тоглогчдын нэг. Олон нийт намайг Зидантай харьцуулдаг. Би бол Зидан биш. Зидан бол би биш. Биднийг харьцуулах хэрэггүй гэж хэлмээр байна.

 -Таны хувьд шилдэг тоглогч болоход юу дутаж байна вэ? 

-Хөлбөмбөг бол багийн спорт. Ганц хүн хэзээ ч амжилт олохгүй. Би шилдэг тоглогч болох гараагаа зөв эхлүүлсэн гэж бодож байна. Би одоо байгаагаасаа ч илүү өндөрт хүрмээр байна.

Г.НЯМСҮРЭН




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • God (202.131.233.59)

    2013-09-04

    hairtai toglogch maani boloh bha itgej bn