Чөлөөтийн багийг Д.Дагвадорж ахаллаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 43 дахь, эмэгтэй 24 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-22-нд Унгар Улсын нийслэл Будапешт хотын “Papp Laszlo Sportarena” спортын цогцолборт болно. Тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг Чөлөөт бөхийн холбооноос зарласан юм. Монголын чөлөөт бөхийн багийн ахлагчаар Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, МЧБХ-ны ерөнхийлөгч Долгорсүрэнгийн Дагвадорж ажиллахаар болжээ. Дөрвөн дэвжээн дээр явагдах тэмцээнийг олимпийн зэрэглэлийн шүүгчид шүүх юм. Зохион байгуулах хорооноос жин тус бүрт эхний гурван байр эзэлсэн бөхчүүдэд алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, бэлэг гардуулах юм байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг танилцуулъя

Эрэгтэй:
55 кг ОУХМ Э.Бэхбаяр
60 кг ОУХМ Э.Ням-Очир,
66 кг ОУХМ Г.Мандахнаран,
74 кг ОУХМ Б.Анхбаяр,
84 кг ОУХМ О.Үйтүмэн,
96 кг ОУХМ Д.Хүдэрбулга,
120 кг ОУХМ Ж.Чулуунбат

Эмэгтэй:
48 кг Гавьяат тамирчин Ц.Энхжаргал,
51 кг ОУХМ Э.Сумьяа
55 кг ОУХМ С.Бямбацэрэн
59 кг ОУХМ Т.Мөнхтуяа,
63 кг Гавьяат тамирчин С.Батцэцэг
67 кг Гавьяат тамирчин О.Насанбурмаа
72 кг Гавьяат тамирчин О.Бурмаа
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)