Оюутан тамирчид Увсад чуулна

Орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спортын наадам Увс аймгийн Хяргас нуурын хөвөөн дэх “Хар тэрмэс” аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 13-15-нд болно. Наадмыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын оюутны спортын холбоо, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль хамтран зохион байгуулахаар болсон байна. Оюутан тамирчдын бүсийн “Универсиад” их наадам волейбол, модон бөмбөг, шатар, дартс, үндэсний бөх, ширээний теннис зэрэг спортын зургаан төрлөөр явагдана. Наадамд баруун бүсийн тав, хангайн бүсийн хоёр аймгийн 300 тамирчин оролцохоор болжээ. Тэмцээнд амжилттай оролцон тэргүүн байрт шалгарсан оюутан тамирчдад Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, цомыг гардуулах аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.180.216.249)

    2013-09-04

    sain zohion baiguulaaraa. amjilt husie

  • zochin (202.180.216.249)

    2013-09-04

    sain zohion baiguulaaraa. amjilt husie