Криштиан Роналду дээд амжилт тогтоолоо
- 2013-09-07
- Спорт
- 0
Португалийн
шигшээ багийн ахлагч Криштиан Роналду өнгөрсөн шөнө 2014 оны
хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны
хэсгийн тоглолтод Умард Ирландын хаалганд гурван гоол оруулснаар
улсынхаа нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо.Өдгөө 28 настай Криштиан Роналду өнгөрсөн шөнийн тоглолтод гурван гоол оруулснаар Португалийн шигшээ түүхэн дэх анхны хэт-трик хийсэн хөлбөмбөгч болсон юм. Мөн Роналду шигшээ багийнхаа төлөө 43 гоол оруулснаар алдарт “Хар Ирвэс” хочит Эйсебио өмнө бичигдэж эхэллээ. Эйсебио Португалийн шигшээ багийн төлөө 41 гоол оруулсан юм. Одоо Роналдугийн өмнө шигшээ багийнхаа төлөө 47 гоол оруулсан Паулета бичигдэж байна.


Сэтгэгдэл (1)
Shaq Diesel (182.160.2.219)
Миний мэдхээр домогт Яаука Люксембургийн эсрэг гурван гоол 1962 оны дэлхийн аваргаар, Эйсебио 1966 оны дэлхийн аваргаар хойд солонгосын эсрэг дөрвөн гоол хийсэн санагдах юм. Энэ үнэн үү худлаа юу? ахах