Д.Баасандоржийг ”Олимпын алдар” одонгоор шагнав

Болгар Улсын Софи хотноо болсон зуны ХXII дахь Дифлимп буюу сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимпийн наадмын чөлөөт бөхийн 96 кг-ын жинд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Д.Баасандоржийг Монголын Үндэсний олимпийн хорооны “Олимпийн алдар” одонгоор шагналаа. Тэрбээр Монгол Улсын заан Р.Давааням агсны ууган хүү Харумофүжи Д.Бямбадоржийн ах юм. Д.Сэржбүдээ захиралтай “Хөх чоно” клубт харьяалагддаг түүний дасгалжуулагчаар Д.Батням ажилладаг байна.

Б.НОМУУН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)