Азийн Мастерууд өрсөлдөж байна

Буудлага спортын 12 дахь удаагийн “Азийн мастеруудын аварга” шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээнд Монгол, Япон, Солонгос, Хятад зэрэг орны 100 гаруй шилдэг тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ССАЖЯ, зохион байгуулагчаар “Монголын буудлага спортын холбоо”, Монголын буудлага спортын мастеруудын холбоо, Батлан хамгаалах туслах нийгэмлэг, БХТН- ийн Техникийн спортын төв, ерөнхий ивээн тэтгэгчээр “Монгол глобал” ХХК дэмжин ажиллаж байгаа ажээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ ажиллахаар болжээ.


Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)