Эмэгтэй чөлөөтийнхөн Будапештийг зорив

Унгар Улсын Будапешт хотын “Papp laszlo sportarena” спортын цогцолборт болох насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эмэгтэй бөхийн баг өчигдөр зохион байгуулагч орныг зорилоо. Багийн бүрэлдэхүүнд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал /48 кг/, ОУХМ Э.Сумьяа /51 кг/,С. Бямбацэрэн /55 кг/, Т.Мөнхтуяа /59/, Гавьяат тамирчин С.Батцэцэг /63 кг/, О.Насанбурмаа /67 кг/, О.Бурмаа /72 кг/ нар багтсан байна. Тэднийг эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар дасгалжуулах ажээ. Энэ удаад С.Бямбацэрэн, Э.Сумьяа хоёроос бусад нь дэлхийн аваргад оролцож байсан туршлагатай юм. Манай эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2001 оноос өнөөг хүртэл 11 удаа оролцож алт нэг, мөнгө гурав, хүрэл зургаа нийтдээ 10 медаль хүртээд байна. Мөн анхны алтан медалийг С.Батцэцэг 2010, анхны мөнгөн медалийг О.Бурмаа 2009, анхны хүрэл медалийг Ц.Энхжаргал 2005 онд авчээ. Үүнээс О.Насанбурмаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртээд байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)